1
Ashid Dental
2
Ashid ERP
3
Web development

Ashid Dental шүдний эмнэлгийн програм.

Шүдний эмч, шүдний эмнэлгүүдэд зориулсан мэргэжлийн, цогц програм хангамж.

Ашид Дентал шүдний эмнэлгийн програм нь шүдний эмнэлгийн бүхий л үйл ажиллагааг системд оруулж, зөв, цэгцтэй явуулах боломжийг хангаж өгсөн цогц програм юм. Үүнээс гадна хэрэглэхэд хялбар, ойлгомжтойн дээр програмыг өөрсдийн хэрэглээнд нийцүүлэн тохируулах бүрэн боломжтой.

Програмын давуу тал, боломжууд.
  • Зөвхөн шүдний эмнэлэгт зориулсан мэргэжлийн програм учир шүдний эмнэлгүүд болон шүдний эмч нарт зориулсан тусгай функцүүдтэй.
  • Өвчтөний ерөнхий мэдээлэл болон эмчилгээний түүх, төлбөрийн түүх зэрэг бүрэн мэдээлэл програмд орсноор танай байгууллагын мэдээллийн сан үүснэ.
  • Цаг авалтын функцыг ашигласнаар цаг авалттай холбоотой үйл ажиллагаа маш шуурхай бөгөөд цэгцтэй явагдана.
  • Эмч нар тухайн нэг өвчтөн бүр дээр эмчилгээний төлөвлөгөө зохиох, төлөвлөгөөний дагуу эмчилгээний мэдээлэл оруулснаар өвчтөний эмчилгээний түүх бүрэн хөтлөгдөж явна.
  • Мөн тухайн өвчтөний шүдний хүснэгтэнд хийгдсэн эмчилгээний төрлөөс хамаарч будалт буюу график дүрслэл хийгдэнэ.
  • НӨАТ -ын системтэй холбогдсон тул сугалааны дугаартай баримт хэвлэх боломжтой.
  • Байгууллагын санхүүтэй холбоотой олон төрлийн тайлан мэдээлэл автоматаар гарна.
Цаг авалт
Цаг олгох функц
Цаг авалт
Эмч нар болон эмнэлгийн ажиллах цагийн хуваарийн дагуу хүснэгт үүснэ.
Өвчтөний бүртгэл, хайлт
Ерөнхий мэдээлэл бүртгэх
Өвчтөний бүртгэл, хайлт
Өвчтөний ерөнхий мэдээлэл бүртгэх, хайлт хийх.
Эмчилгээний түүх
Эмчилгээний түүх хөтлөх
Эмчилгээний түүх
Өвчтөнд хийгдсэн эмчилгээний мэдээлэл бүртгэх, эмчилгээний төлөвлөгөө үүсгэх.
Төлбөр тооцоо
Төлбөр төлөх, баримт хэвлэх
Төлбөр тооцоо
Өвчтөнд хийгдсэн эмчилгээний дагуу төлбөр төлөх, НӨАТ сугалаатай болон энгийн баримт хэвлэх.
Тайлан мэдээ
Тайлан мэдээ гаргах
Тайлан мэдээ
Эмчилгээ ба Орлого, Хөнгөлөлт, Төлбөр, Төлбөрийн үлдэгдлийн мэдээлэл зэрэг олон төрлийн тайлан гарна.
Програмын тохиргоо
Програмын тохируулгууд
Програмын тохиргоо
Эмчилгээ, онош, хэрэглэгчдийн эрхийн тохиргоо гэх мэт зөвхөн тухайн эмнэлэгт зориулж програмын тохируулах.
Бид танд, таны бизнест давуу байдлыг бий болгоно.

Бид дэлхийн шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг судалж, харилцагчдынхаа бодит хэрэгцээнд тулгуурлан, инновацийг нэвтрүүлж, технологийн тусламжтай таны бизнест давуу байдлыг бий болгоход тусална.

Судалгаа

Инноваци

Технологи

Давуу байдал

Ashid ERP

Odoo ERP -д суурилсан байгууллагын цогц програм хангамж.

Бид нээлттэй эхийн Odoo ERP системийг Монгол улсын хууль журам, бизнесийн орчинд нийцүүлэн хөгжүүлж дотоодын бизнесийн байгууллагуудад нэвтрүүлэх чиглэлээр ажилладаг бөгөөд өөрсдийн хөгжүүлсэн бүтээгдэхүүнийг Ashid ERP хэмээн нэрийдэж, нэвтрүүлэлт, хөгжүүлэлт, тусламж үйлчилгээг харилцагчиддаа үзүүлж байна. Odoo ERP систем нь 2005 оноос хойш өнөөдрийг хүртэл тогтвортой хөгжүүлэгдэж дэлхий даяар 4 сая гаруй хэрэглэгчтэй болоод байгаа дэлхийн томоохон ERP системүүдийн нэг билээ.

Вэб сайт хөгжүүлэлт.

Бүх төрлийн вэб сайтын хөгжүүлэлт.

Та вэб сайт хийлгэх мэргэжлийн байгууллага хайж байна уу? Та итгэлтэй, найдвартай харилцагч хайж байна уу? Тэгвэл та манайд хандаарай. Бид сүүлийн үеийн шинэ, шилдэг технологиудыг ашиглан байгууллагын танилцуулга вэб сайтаас эхлүүлээд бүх төрлийн вэбийг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна. Та бүхэн бидэнтэй хамтран ажилласнаар бид таны хүссэн вэбийг чанарын өндөр түвшинд, төлөвлөсөн цаг хугацаанд нь найдвартай хийж гүйцэтгэх болно.

Технологийн мэргэжилтнүүдийн зөвлөгөө

Бидэнтэй холбогдох зам үргэлж нээлттэй

Манай компани мэдээллийн технологийн шийдэл боловсруулахаас гадна харилцагчиддаа мэргэжлийн зөвлөгөө өгөх, борлуулалтын дараах үйлчилгээ үзүүлэх зэрэгт онцгой анхаарч ажилладаг билээ. Тантай, танай байгууллагатай хамтран ажиллахдаа бид үргэлж баяртай байх болно.

Хаяг

СБД, 9-р хороо, Хоймор оффис, 504 тоот.

И-мэйл

info@ashidsoft.mn

Холбогдох утас

+976 80013319

Бидэнтэй холбогдох